LML.mnLML.mn

Бидний тухай

LML.mn-ийн үүсгэн байгуулагч хүүхэдтэйгээ Сиднейн дуурийн театрын өмнө

Сайн байна уу?

Би Австрали Улсад Мэдээллийн технологийн чиглэлээр магистрт суралцаж буй Монгол ээж юм. Хүү маань Австралид ирснээс хойш Монгол хэлээр биш, Англиар уншиж эхэлсэн. Энэ үйл явдал миний амьдралд тохиолдсон шинэ үзэгдэл байлаа. Ингээд би түүний Монгол хэлний хэрэглээг дэмжихийн тулд гэртээ янз бүрийн арга туршиж үздэг болов. Тохирсон сургалтын арга барил олох нь эхэндээ амаргүй байсан.

Австралийн боловсролын системтэй уялдуулан, амьдралын хэв маяг, суралцах аргатай холбон Монгол хэлийг хүүхдэдээ заана гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй эрэл хайгуул хийхээс эхэлнэ гэдгийг энэ зам надад ойлгуулсан юм. Энэ замдаа олж харснаа интерактив бүтээгдэхүүн болгон та бүхэнд хүргэж байна.

LML.mn-ийн үүсгэн байгуулагч хүүхэдтэйгээ Монгол Улсын Их Хурлын өмнөх талбайд

Зургаан нас хүрч буй хүүдээ цаг хугацаатай уралдан цагаан толгой заах шаардлага тулгарсан нь энэхүү цахим хэрэгслийг бүтээх эхлэл болсон юм. Энэ замд алдаа, дутагдал гарсан байж болохыг хэрэглэгч та бүхэн хүлээн авч, уучлан ойлгоно гэдэгт итгэж байна.

Гэсэн ч надтай адил энэ замыг туулж буй эцэг эхчүүдэд бага ч гэсэн дэм болно гэсэн чин сэтгэлийн үүднээс хүүгийнхээ суралцах явцад бүтээсэн энэхүү цахим хэрэгслийг та бүхэндээ санал болгож байна.

Та бүхэн Монгол хэл сурах бидний аялалд нэгдээрэй.

www.LML.mn хамт олон

📬

Холбоо барих

Асуулт, санал хүсэлт, эсвэл хамтран ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Ажлын 1-2 өдөрт хариу илгээхийг хичээнэ.