
Эхлэхийн өмнө
Эрхэм хүндэт танд энэ өдрийн мэнд хүргэе.
Та бүхэн хүүхдийнхээ Монгол хэл сурах аяллыг (Learning Mongolian Language) LML.mn-тэй хамт эхлүүлж байгаад бид чин сэтгэлээсээ талархаж байна. Эрхэм хүү, охиных нь эрдмийн зам дардан, гэрэл гэгээтэй байхыг хүсэн ерөөе.
Сургалтаа эхлэхээс өмнө дараах зөвлөмжтэй танилцана уу.
Хүүхэд аливаа шинэ зүйлийг сурч, танин мэдэх явцдаа гарын хөдөлгөөн болон хурууны үзүүрийн мэдрэхүйгээ ашиглах нь маш чухал байдаг. Ялангуяа бичиж сурах, үсэг тогтоох үйл явцад гараар бичих дадал нь хүүхдийн гарын жижиг булчингийн хөгжил, ой тогтоолт болон суралцах чадварыг дэмждэг.
Тиймээс LML.mn платформын "Хуулан бичлэг" хэсэгт үсэг бүрийг гараар бичиж дадлага хийх загварыг оруулсан байгаа. Мөн энэхүү захидалд хуулан бичгийн загварыг хавсаргаж байна.
Та бүхэн загварыг татаж аваад, хүүхэдтэйгээ үсгээ үзэх явцдаа хуулан бичгийн дасгалыг хамтад нь хийвэл илүү үр дүнтэй байх болно.
Хэрэв татаж аваад хэвлэх боломжгүй бол Австралид амьдарч буй эцэг эхчүүд Officeworks (бичиг хэргийн дэлгүүр)-оос доорх дэвтэрийг авч ашиглах боломжтой.

Эхний 1–2 мөрөнд тухайн үзэж буй үсгийн загварыг бичиж өгөөд, дараагийн мөрүүдэд хүүхдээрээ үргэлжлүүлэн бичүүлж дадлага хийлгээрэй.

Дэвтрийн тухайд платформ хөгжүүлэгчийн амьдарч буй улсыг жишээ болгон дурдсан болохыг анхаарна уу. Монгол болон дэлхийн бусад улсад амьдарч буй эцэг эхчүүд мөн адил төстэй мөртэй бичгийн дэвтэр ашиглан энэхүү аргаар хүүхэдтэйгээ дадлага хийх боломжтой.
Монгол хэл сурах бяцхан аялалд нь амжилт хүсье.
Гүнээ хүндэтгэсэн,
LML.mn-ийн хамт олон
Дасгалын заавар
Энэ хуудсанд Монгол цагаан толгойн бүх үсгийг хөтлөгч дүрсийн дагуу хуулан бичих дасгал хийх болно. Үсгээ гараараа бичиж дадлага хийхийг хүсвэл тухайн үсгийн доор байрлах “Хэвлэх” товчийг дарж хуулан бичгийн хуудсаа татаж аваарай. Доорх зүйлсийг анхаарна уу:
- Хөтлөгчийн дагуу үсгээ зөв дарааллаар зурна уу.
- Хулгана эсвэл хуруугаараа зурахад тохиромжтой.
- Өмнөх, дараах товчоор үсэг сольж болно.
- Дасгалаа давтахын тулд "Цэвэрлэх" товчийг дарна уу.